Иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулах үрийн улаанбуудай үнэ
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2020 оны хаврын тариалалтад хүнсний улаанбуудайн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулах үрийн улаанбуудай үнэ:
ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны 04 дүгээр сарын 07 -ны өдрийн “Үрийн улаанбуудайн үнэ тогтоох тухай” А-123 дугаар тушаалаар гадаад болон дотоод үрийн улаанбуудайн үнийг тогтоосон.
Үрийн улаанбуудайн борлуулах үнэ:
| Д/д | Нэр төрөл | Хэмжих нэгж | Нийлүүлэгч | Борлуулах үнэ |
| 1 | Үрийн улаанбуудай /элит/ | тонн | Дотоодын аж ахуй | 880,000.0 |
| 2 | Үрийн улаанбуудай /үржүүлгийн/ | тонн | Дотоодын аж ахуй | 835,000.0 |
| 3 | Үрийн улаанбуудай /импортын/ | тонн | ОХУ-аас импортолсон | 950,000.0 |
